Нүүр хуудасВидеоБЯ: Олон улсын шинжээчид гэрчилгээгээ гардан авлаа

БЯ: Олон улсын шинжээчид гэрчилгээгээ гардан авлаа

Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөр болон “Олон улсын шинжээч”-ийн гэрчилгээ гардуулах арга хэмжээ болж, Боловсролын сайд П.Наранбаяр нээн үг хэллээ.

ХБНГУ-ын “Магадлан итгэмжлэл, гэрчилгээжүүлэлт, чанарын баталгаажуулалтын байгууллага” (ACQUIN), Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) хамтран олон улсын шинжээчийн сургалтыг зохион байгуулж, уг сургалтад амжилттай хамрагдсан 55 шинжээчид “Олон улсын шинжээч”-ээр ажиллах эрхийн гэрчилгээг гардуулав. Ингэснээр эдгээр шинжээч нь хамтарсан магадлан итгэмжлэлийн олон улсын шинжээчийн багт ажиллах, гадаадын улс орнуудад ACQUIN байгууллагын шинжээчээр ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 4, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 5, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт 48, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт 9, нийт 70 магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН