Нүүр хуудасМэдээБЯ: Улсын физикийн XXXVI олимпиадад оролцогчдын 24 хувь нь шагналын эзэд боллоо

БЯ: Улсын физикийн XXXVI олимпиадад оролцогчдын 24 хувь нь шагналын эзэд боллоо

Улсын физикийн XXXVI олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохиогдож, 21 аймаг, 9 дүүргийн суралцагчид оролцсоноос 9 дүгээр ангийн төрөлд 50 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 55 сурагч, багшийн төрөлд 49 багш, нийт 154 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдууллаа.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Монголын физикийн олимпиадын хороо зохион байгуулж, жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.

Тухайлбал шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу нийт оролцогчдын 24% шагналын эзэд боллоо. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг ихэсгэх, бүс нутгийн Физикийн шинжлэх ухааныг сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм.

ШИМТ Боловсрол ХХК нь физикийн багш нар хичээл, сургалтадаа ашиглах STEM/ШИМТ -ийн 180 загвар бүтээх “Багшийн туслах” багцыг олимпиадад амжилттай оролцсон орон нутгийн 10 багшид гардуулан өгч, нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн бэлэглэсэн. Мөн Ш.Төмөрхүү агсны гэр бүл найз нөхөд ивээн тэтгэж оролцлоо.

Цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК, Medle Цахим сургууль хамтран боловсруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН