Нүүр хуудасМэдээБЯ: Энэтхэг улсад сурдаг ламхай нар гэрийхэндээ захидал илгээжээ

БЯ: Энэтхэг улсад сурдаг ламхай нар гэрийхэндээ захидал илгээжээ

Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын дацан, хийдэд шавилан суралцаж буй Монгол Улсын иргэн хүүхэд, залуучуудыг бүртгэж, ламхай нараа эргээд ирсэн билээ.

Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүүгээр ахлуулсан тус баг дацан хийдүүдээр явж суралцагч нартай уулзаж, тэдний ахуй амьдралтай танилцах үеэр ламхай нар ар гэрийнхэндээ өөрсдийн бичсэн захидлаа дайжээ.

Тэдгээр захидлуудаас хөдөө орон нутгийнхийг нь шуудангаар илгээж, хотынхны захидлыг эцэг эх, асран хамгаалагчдад биечлэн өгч, ламхай нарын хэрхэн сурч, амьдарч байгаа талаар мэдээлэл өгч, ар гэрийнхэнтэй халуун яриа өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН