19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:15:08
Нүүр хуудасМэдээБүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв

Бүтээлч ажил: Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийв

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах II бүлгийн хамт олон аврах ажиллагааны олсыг өндрөөс аврах ажиллагаанд түргэн шуурхай, цаг хугацаа алдахгүйгээр зохион байгуулахад ашиглах зорилгоор аврах ажиллагааны үүргэвчийг шинээр санаачлан хийж гүйцэтгэжээ.

Тус үүргэвч нь 30, 50, 100 метрийн хэмжээтэй олсыг гадны нөлөөнөөс хамгаалах, эрчлээс үүсгэхгүйгээр ажиллагаанд бэлтгэх, ажиллах, аврагчдад ажиллагаанд оролцоход ачаалал өгөхгүй, саад болохгүй зориулалттай.

Мөн үүргэвчинд жижиг хэмжээтэй аврах багаж хэрэгслийг нэмэлтээр зүүж ажиллагаанд бэлтгэх, ажиллах давуу талтай гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН