Дээд боловсролын тухай хуулийн 12.9-р зүйлд дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг 2 жил тутам тогтоон олон нийтэд мэдээлэхээр зохицуулсан байдаг. Сургалтын байгууллагын хөтөлбөрийн чанарыг тогтооход оролцогч талуудаас авсан санал, асуулга, сэтгэл ханамж, нэр хүндийн үнэлгээ өндөр ач холбогдолтой байдаг тул
- СУРАЛЦАГЧ
- ТӨГСӨГЧ
- ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ
- БАГШ
- АЖИЛ ОЛГОГЧ та бүхэн асуулга, судалгаанд идэвхтэй хамрагдаж дээд боловсролын сургалтын байгууллагын цаашдын хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулна уу.
Асуулга судалгаа нь 2026.05.21- 2026.06.30-ны өдрийг хүртэл Asuulga.eec.mn цахим хаягаар зохион байгуулагдана.









