Нүүр хуудасМэдээБҮТ: Шалгалтад бүрдүүлэх баримт бичиг

БҮТ: Шалгалтад бүрдүүлэх баримт бичиг

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

2. Шалгалт өгөх газар, анги танхимын мэдээлэл бүхий суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч, асуулга судалгааг бөглөөд хэвлэж авна/

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

4. Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

Та бүхэн шалгалтын цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд очсон байх ба шалгалт эхлэхээс 10 минутын өмнө анги танхимд суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй тул анхаарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН