Шалгуулагчид үндсэн гурван материалтай ажиллана. Үүнд:
1. Шалгалтын дэвтэр: Та шалгалтын дэвтэр дээр өөрийн үндсэн бодолт, бичилтээ хийх боломжтой.
2. Хариултын хуудас: Хариултын хуудастай ажиллахдаа дээр нь байх санамжтай сайтар танилцаад тод, зайгүй бөглөсөн байх шаардлагатай. Хариултын хуудсыг нугалж, гэмтээж болохгүй.
3. Хос баганан код: Хос баганан кодын нэгийг хариултын хуудасны “Баганан код наах хэсэг”-т наана. Нөгөө баганан кодоо шалгалтын дэвтэр дээрээ наана.
Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс өгнө.
Шалгалтын цаг дууссаны дараа шалгалтын материалыг хураан авч битүүмжлээд шууд засалтын танхимд шалгуулагчдыг оруулж шууд засалтын шилэн технологи ашиглан анхны оноог зарлах ба хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор шалгуулагчийн буланд байршуулна.





