-Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны Сайдын 2022 оны А/310 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээ”-г боловсруулсан.
-Энэхүү баримт бичиг нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах чадамжтай, хамтран ажилладаг, ухамсартай, бүтээлч иргэдийг бий болгох зорилгоор бие даасан, чадвартай, хүсэл тэмүүлэлтэй “Авьяаслаг хүмүүн капитал”, хариуцлагатай, оролцоотой, итгэлтэй “Тогтвортой нийгэм”, идэвхтэй, санаачилгатай, эв нэгдэлтэй “Шинийг санаачлагч нийгэм”-ийг цогцлоох боломжтой юм.