Нүүр хуудасМэдээ"БӨХБИЛЭГТ" дэвжээ "Нэг хот-Нэг гэр бүл" аянд нэгдлээ

“БӨХБИЛЭГТ” дэвжээ “Нэг хот-Нэг гэр бүл” аянд нэгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” уриатай аянг зарласан билээ.

Уг аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт”дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа.

Тус аяныг амжилттай эхлүүлсэн “Бөхбилэгт” дэвжээний хамт олонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ бусад дэвжээддээ “ТА, БИ, БИД БҮГДЭЭРЭЭ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж айл өрхүүдээ уриалах уг ажилд идэвхитэй оролцохыг хүсч байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН