Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр авто замын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажлын явц 81 хувьтай байна. Замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Хөсөг трейд”-ийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэл үргэлжлэх Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх суурийн ажил дууссан. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгана. Мөн авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгана. Явган замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган замын ажил 50 хувьтай байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Тус замыг өргөтгөснөөр Наадамчдын шинэ гүүртэй холбогдож, замын хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Нийслэлээс төв замын ачааллыг хуваалцах холбоос замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө долоодугаар сард багтан бүх замын газар шорооны ажлыг дуусгаж, шинэ замын ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолжээ.





