Нүүр хуудасМэдээБ.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо зургаан зай, төрөлд Монгол Улсын рекордыг...

Б.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо зургаан зай, төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ

Тайландын нийслэл Бангкок хотод усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд боллоо. 

Тэмцээнд Монгол Улсаас Б.Энххүслэн өрсөлдөв. Тэрбээр зургаан зайд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд дэлхийн аваргын “В” цагийг биелүүлсэн анхны монгол тамирчин болсныг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.

Б.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо зургаан зай, төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. 

Б.Энххүслэнгийн үзүүлсэн амжилтууд:

  • 50m Freestyle – 26.54 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
  • 800m Freestyle – 8:47.20 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
  • 100m Freestyle – 56.08 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
  • 200m Freestyle – 1:58.23 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅 𝑩 𝑻𝑰𝑴𝑬
  • 100m Breaststroke – 1:12.50 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅
  • 200m IM – 2:17.49 𝑵𝑹𝒆𝒄𝒐𝒓𝒅

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН