-2.1 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 08:00:27
Нүүр хуудасМэдээВладимир Путин илт давуу тэргүүлж байна

Владимир Путин илт давуу тэргүүлж байна

2018 оны 3-р сарын 18-ны өдөр явагдсан ОХУ-ын 7 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ танилцуулсаар байна.

Нийт саналын хуудасны 98.59%-ийг тоолж дууссаны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 76.65% санал авснаар итгэл төгс тэргүүлж байгаа юм. Дэлхийн улс гүрнүүдийн төр засгийн тэргүүлэгчид ноён Путинд дөрөв дэх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, баярын захидал мэндчилгээ илгээж байна.

В.В.Путины хувьд энэ удаагийн сонгуулийн дүнд нэгэн шинэ дээд амжилт тогтоож байна. Тодруулбал, нийт саналын хуудасны 98.59%-ийг тоолж дууссаны дараах байдлаар түүний төлөө ОХУ-ын 55 сая 13 мянга 955 хүн санал өгчээ.

В.Путины өмнөх гурван удаагийн сонгуульд үзүүлсэн амжилтыг танилцуулъя:

  • 2000 онд – 52.94% буюу 39.74 сая санал авчээ,
  • 2004 онд – 71.31% буюу 49.56 сая санал авчээ,
  • 2012 онд – 63.60% буюу 46.60 сая санал тус тус авсан байна.

Харин энэ жилийн сонгуульд анх удаа 50 сая иргэн сонгогчийн санал авч, нэгэн шинэ дээд амжилт тогтоолоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН