Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Чадамжийн үнэлгээний ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2024 оны 04 дүгээр сарын 04-09-ний ажлын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ сургалтад ГЕГ-ын дэргэдэх ЭРЭЛЧ НОХОЙН СУРГАЛТЫН ТӨВ-ийн дарга Б.Наранбадрах, Гаалийн улсын байцаагч Н.Ганболд нар амжилттай хамрагдаж, үнэлгээний арга зүйг эзэмшин гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ нь гаалийн байгууллагын Эрэлч нохойн сургалтын төвийн сургагч багш нар улсын хэмжээнд нохой сургалтын чиглэлээр үнэлгээ өгөх эрх бүхий албан хаагч болж байгаагаараа ач холбогдолтой юм.