Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Б.Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайд албан тушаалаас чөлөөлж, Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо.
Мөн Оюунхүүгийн Амарсанааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус томилсон байна.