17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:18:24
Нүүр хуудас Мэдээ Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд нэр хүндтэй олон улсын байгууллагын удирдлагаас талархал...

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд нэр хүндтэй олон улсын байгууллагын удирдлагаас талархал илэрхийллээ

Швед улсад төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан “Ардчилал одоо ба ирээдүй” сэдэвт олон улсын бага хурал 2020 оны 1 дүгээр сарын 19-20 өдрүүдэд Швед улсад болж, Монгол улсыг төлөөлөн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Дээрх хурлын дараахан тус хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас Замора Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд талархал илэрхийлж захидал ирүүлжээ. Кевин Касас Замора нь захидалдаа “Ардчиллыг тэтгэн хөгжүүлэх үйл хэрэг нь нэг удаагийн хүчин чармайлт бус харин иргэд, ардчиллын институт, үнэт зүйлсийг багтаасан байнгын идэвхтэй үйл явц болохыг тэмдэглэснийг тань олзуурхан талархаж байна. Бидний 25 жилийн ойд чин сэтгэлийн баяр хүргэсэн танд болон манай хүрээлэнг тууштай дэмжиж ирсэн Монгол улсад талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн бичжээ. Мөн захидалд Монгол улсын Гадаад Харилцааны Яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтарч “Дэлхийн ардчиллын төлөв байдал ба Ковид-19 цар тахлын үеийн Монгол улсын сонгуулийн туршлага” сэдвээр цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж буй тухайгаа дурьдсан байна. Олон улсад нэр хүндтэй тус байгууллага нь эгнээндээ гучин гурван гишүүн орныг нэгтгэсэн ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН