23.1 C
Ulaanbaatar
Ням, 01 8 сар 2021 15:56:19
Нүүр хуудасМэдээГазрын тосны бүтээгдэхүүний үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Газрын тосны бүтээгдэхүүний үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг импортолдог, тээвэрлэдэг байгуллагуудад галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна.

 Шалгалтаар газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж болон авто тээврийн хэрэгсэлд жижиглэнгээр олгох зориулалттай хөдөлгөөнт шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлэн, мэргэжил, аргазүйн заавар зөвлөмжийг хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллана.

 Төлөвлөгөөт хяналт шалгалт өнөөдрөөс буюу энэ сарын 15-24-ийг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН