Нүүр хуудасМэдээ“Гашуунсухайт” хилийн боомтод ажиллаж буй хүмүүс шаардлагатай хувцас, хэрэгслээр хангахыг хүсжээ

“Гашуунсухайт” хилийн боомтод ажиллаж буй хүмүүс шаардлагатай хувцас, хэрэгслээр хангахыг хүсжээ

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа. Үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид  шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.  Өөрөөр хэлбэл тэдэнд шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг аймгийн нөөц сангаас олгосн ч 2-3 хоногийн хэрэглээг хангаж байгаа гэв.

Гашуунсухайт боомтоор орох чиглэлд 1 дүгээр сарын 28-наас 2 дугаар сарын 5-ны хооронд нийт 2,615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1,432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлжээ. Манай улсын хилээс 195-210км-т ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод 2, Үеэн хотод 2 хүн, нийт 4 хүн коронавирусийн халдвар авсан сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Мөн Баяннуур аймгийн Халиун хотод 2 хүн халдвар авсан байж болзошгүй мэдээлэл ирсэн байна. Иймд хил боомтын ажилчид шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Мөн Цагаан хаднаас хилийн боомт хүртэл зам дагуу бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинууд оочир дараалал үүсгэж байна. Тиймээс Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН