Нүүр хуудасМэдээГБХЗХГ: Олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг...

ГБХЗХГ: Олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг шагналаа

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулахаар журамласан байдаг. Энэхүү журмын хэрэгжилтийг хангах хүрээнд

Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 91 хүүхдэд 191 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож, БАТЛАМЖ гардууллаа.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг

1. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

2. Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах

3. Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулдаг.

Цаашид олон улс, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдүүд төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар, амжилтыг гэрчилсэн дипломын хуулбар, тэмцээн, наадамд амжилт гаргасныг нотолсон албан ёсны протоколыг байршуулсан цахим хаяг, мөнгөн шагналыг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар, хүлээн авагчийн нэр, регистрийн дугаар зэргийг бүрдүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ өгснөөр Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөнөөс мөнгөн урамшуулал боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН