Нүүр хуудасМэдээГБХЗХГ: "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнууд шалгарлаа

ГБХЗХГ: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнууд шалгарлаа

Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд зохиогдох юм. Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн арга хэмжээ боллоо. Наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй явуулсан. Цахим бүртгэлд 2,882 сайн дурын ажилтан бүртгүүлсэн юм. Үүнээс гадаадын 156 сайн дурын ажилтан хүсэлт илгээснээс 35 сайн дурын ажилтан, мөн дотоодын 1400 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН