Дүүргийн 24-р хороонд Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрмийн ажил хийгдэж буй. Энэ хүрээнд нарны панельтай 12 ширхэг гэрэлтүүлэг, гоёлын нарны панельтай 16 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, тохижуулж байгаа бөгөөд хашааны гадна талд 600 метр явган хүний зам тавьж байна.
Уг ажлыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа харуул, хамгаалалтын ажилтан ажиллуулахаар төлөвлөж байна





