БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгд “Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт” сэдэвт дээд түвшний хурал эхэллээ.
Уг уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
Дээд түвшний чуулга уулзалтыг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулж байгаа юм.