Нүүр хуудасМэдээГБХНХЯ: “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан эхний удаа бүртгүүлсэн бол дахин...

ГБХНХЯ: “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан эхний удаа бүртгүүлсэн бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан.

Цагаан сарын болон Улсын баяр наадмаар 65 нас хүрч, “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан нэг удаа E-Halamj.mn, E-Mongolia.mn системээр хүсэлтээ гарган дансны дугаараа бүртгүүлнэ. Үүнээс хойш дахин жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй юм.

Насны ангилал ахих, мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд системээс өөрчлөлт хийгдэх учир иргэн өөрөө очихгүй, дахин хүсэлт шаардлагагүй ахмад настны бүртгэлтэй банкны харилцах дансанд насны хишгийг шилжүүлдэг.

Харин энэ онд 65 насанд хүрсэн ахмад настан цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН