Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Үр ашиг, ач холбогдолтой бодлогын зээлүүдийг дэмжинэ

ГБХНХЯ: Үр ашиг, ач холбогдолтой бодлогын зээлүүдийг дэмжинэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны анхдугаар хурал боллоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Засгийн газрын яамд, АНУ, БНСУ, БНХАУ, ИБУНХУ, Герман, Япон, Унгар, Турк, Франц, Канад зэрэг 15 улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын  яамны төлөөлөл, Европын холбоо, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцсон.

Салбарын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулав.

Тэрээр “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг бид хэлэлцэж байна. Ач холбогдол багатай төслүүдийг цаашид хэрэгжүүлэхгүй.

Олон улсын байгууллагуудаас дан ганц хандив, буцалтгүй тусламж хүлээлгүй үр ашигтай зээл авч, бодлогуудаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярилаа.

Хурлын үеэр “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, олон хүүхэдтэй өрх, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүүгээ хэрэгжүүлж, ОРЛОГОД НИЙЦСЭН орон сууцны хэрэгжүүлэх боломжийн талаар мөн танилцуулсан.

Тэтгэврийн шинэчлэл, халамжийн бодлогоо цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэх, мэргэжлийн боловсролоо дэмжих, салбарын их өгөгдөлд тулгуурлан мэдээллийн нэгдсэн сангаа цэгцлэх, хиймэл оюун ухаанд тулгуурлан төлөвлөлт хийх талаар хэлэлцлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН