ХБНГУ-ын Бавари мужийн Грэйфелфинг хотын Иргэдийн Хурлын төлөөлөгч, мөн хотын ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Г.Очмаа буяны үйлс бүтээжээ. Тэрээр Ковид-19 цар тахал болон Украинд болж буй мөргөлдөөний улмаас алтан амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн орой зул өргөх үйл ажиллагааг зохион байгуулсан байна.


