Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн.
Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар орчимд олон жилийн дунджийг 5-65 см давсан бол Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 20 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Тиймээс голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх зэргээр урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Эх сурвалж:ЦУОШГ