Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлага болонтасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөл өнөөдөр Франц улсын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Сабине Ренауднарыг хүлээн авч уулзлаа.
Тус төвийн хувьд Франц улсын Орлеон хотын төв эмнэлэгтэй 24 жилийн турш хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах, туршлага судлах, хамтарсан үзлэг оношилгоо зохион байгуулах, хөдөлгөөн засал эмчилгээ хийх, лабораторийн шинжилгээний үр дүнд суурилсан шинэ стандарт, техник заавар зөвлөмжийг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлж иржээ.
Тиймээс хамтын ажиллагааны дагуу ирэх аравдугаар сард ГССҮТ-ийн Толгойн мэс заслын эмч болон Хөдөлгөөн засалч эмч нарыг сургаж чадавхжуулах, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал сэтгэгдлээ солилцсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус эмнэлэгт Дүрс оношилгоо, Толгойн мэс засал, Сэргээн засах эмчилгээ, Лабораторийн чиглэлээр ГССҮТ-ийн дөрвөн эмч суралцаж, хамтарсан үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээгээр мэдлэг чадвараа ахиулжээ