Нүүр хуудасМэдээГССҮТ-ийн 110 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүй, харилцаа хандлагын сургалтад хамрагдлаа

ГССҮТ-ийн 110 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүй, харилцаа хандлагын сургалтад хамрагдлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Ёс зүйн салбар хорооноос хамтран “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр эрх зүйч, сургагч багш Д.Анхбаяр тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан ээлжит сургалтыг удирдан явуулсан бөгөөд хувь хүний болон ажил мэргэжлийн ёс зүй,харилцаа хандлага, манлайлал, бүтээлч сэтгэлгээ, хамт олны эерэг ба сөрөг харилцааны үр дагавар, сэтгэл зүйн онцлог байдал, үйлчлүүлэгчийн үнэлэмж, багийн үйл ажиллагаа зэрэг олон талын мэдээллийг өгч, сонирхолтой баримтуудыг онцлон хүргэлээ.

Уг сургалтад ГССҮТ-ийн нийт 110 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, ёс суртахуун, ёс зүйн талаарх илтгэлээр дамжуулан мэдлэг мэдээллээ тэлж, өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч оролцсон байна.  

“Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт цуврал сургалтыг өмнө нь тус төвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулж байсан бол, өдгөө дунд шатны удирдах ажилтнууд болон дэмжих албад, салбарын эмч нарыг хамруулахаар төлөвлөж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН