Нүүр хуудасМэдээГССҮТ, УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ТӨВ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ГССҮТ, УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ТӨВ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн удирдлагууд өнөөдөр гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд УБТЗ-ын төв эмнэлэгт үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоог зохион байгуулах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар тодорхой хуваарийн дагуу тус эмнэлэгт хамтран ажиллах юм байна.

Уг үйл ажиллагаа нь “УБТЗ” ХНН-ийн ажилтан, албан хаагчид төдийгүй тэдний ар гэрийнхэнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН