Нүүр хуудасМэдээГССҮТ-өөс Нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгийн номын санг иж бүрэн тохижуулж, хүүхдийн оюуны...

ГССҮТ-өөс Нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгийн номын санг иж бүрэн тохижуулж, хүүхдийн оюуны хөгжлийг дэмжлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд 2020 оноос эхлэн нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллаж буй билээ.

Энэ хүрээнд тус цэцэрлэгт ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийт 80 гаруй хүүхдийг харъяалал харгалзахгүйгээр хамруулж, сургуулийн өмнөх боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд анхаарч ирсэн юм.

Тэгвэл энэ онд тус цэцэрлэгийн түүхт 40 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан хүүхэд багачуудын оюуны хөгжлийг дэмжих зорилгоор ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хүүхдийн “Номын сан”-гийн өрөөг иж бүрэн засварлаж, тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Түүнчлэн төвийн хэмжээнд “Хүүхэд багачууддаа хөөрхөн номоо хандивлацгаая” аяныг зохион байгуулж, эмнэлгийн нийт ажилтнуудын зүгээс 2-5 насны хүүхдийн хүсэл сонирхол, оюуны хөгжилд нийцсэн олон төрлийн ном, товхимол, гарын авлага, буддаг ном зэргийг тус цэцэрлэгийн “Номын сан”-д  хандивласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН