Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүргийн 83 өрх “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц” нэвтрүүлэх...

СХД: Сонгинохайрхан дүүргийн 83 өрх “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц” нэвтрүүлэх төсөлд хамрагдана

Агаарын бохирдлыг бууруулах, гэрийн дулаан алдагдлыг бууруулах зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сан, Пийпл ин нийд /People in need/ Олон улсын байгууллагатай хамтран 2022 оноос “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц” төслийг хэрэгжүүлж, 300 гаруй өрхийг хамруулсан. Энэ жил дахин 83 өрхийг тус төсөлд хамруулахаар төлөвлөөд байна.

Энэ хүрээнд монгол гэр дулаалгын “Чип” (CHIP) багц дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн төслийн цэвэр халаалтын технологи, дулаалга болон агааржуулалтыг хослуулсан бүтээгдэхүүн танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад дүүргийн гэр хорооллын 33 хорооны иргэд хамрагдаж, Чип төслийн талаар мэдээлэл авлаа.

Тус төсөлд дүүрэг болон олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 0-5 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эх, өндөр настан, өрх толгойлсон иргэд хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН