Нүүр хуудасМэдээГуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх “Шадар гурван цэрэг” физикл жүжгийн Де Ришилье...

Гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх “Шадар гурван цэрэг” физикл жүжгийн Де Ришилье хамбын дүрд жүжигчин М.Төгөлдөр тоглоно

Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно.

Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ.

Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

03-р сарын 01-нд нээлтээ хийх ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ физикл драмын жүжгийн Де Ришилье хамбын дүрд жүжигчин М. Төгөлдөр тоглоно. Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгийн төлөө

  • Дэлгэрэнгүй мэдээллийг: 9999-9072, 9611-7878

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН