Нүүр хуудасМэдээГХУСАЗЗ: Зүүн бүсийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн анхаарах асуудал,...

ГХУСАЗЗ: Зүүн бүсийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн анхаарах асуудал, хамтран ажиллах төлөвлөгөөг баталжээ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сүхбаатар аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Зүүн бүсийн аймгуудын хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хүрээлэн буй орчин-Хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн /2025.03.24 / зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнөөр уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, зүүн бүсийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, бүсийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар анхаарах асуудал болон цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Зөвлөгөөнд Экологийн цагдаагийн алба, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн төлөөлөл оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН