-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:02:03
Нүүр хуудас Мэдээ Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ...

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзжээ

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Улмаар энэхүү хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. 

Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал хөөн хэлэлцэх хугацаа тоолдог байхаар өөрчилсөн  байдаг. Үр дүнд нь авлига, албан тушаалын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан асуудал өнгөрсөн хугацаанд маргаан дэгдээсэн.

Тиймээс УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Ингэхдээ 2017 оны долдугаар сарын 1-ээс хойш мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хаагдсан хэргүүдийг сэргээн шалгах, эдгээр шатанд байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглосон журмын тухай хууль баталж байв. Өөрөөр хэлбэл, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хаагдсан хэргүүдийг дахин шалгахаар болсон юм. 

Гэвч өнгөрсөн хугацаанд хаагдсан авлига албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгасангүй. Харин жирийн ард иргэд хохирч, хууль ялгавартай үйлчилж байгаа үндэслэлээр нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна.

Улмаар Цэц уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН