1 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 05:41:57
Нүүр хуудас Мэдээ Гэрэлт гудамжинд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААН, иргэдийг бүртгэнэ

Гэрэлт гудамжинд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй ААН, иргэдийг бүртгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ. Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах, түр болон явуулын худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах байгууллагуудыг шалгаруулах ажил энэ сарын 17 хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст материалыг хүлээж авах юм. Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг http://ubservice.ub.gov.mn/?p=14074 линкээс авна уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН