Нүүр хуудасМэдээГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан Хэнтий аймагт...

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан Хэнтий аймагт ажиллаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан ажлын хэсэг 2021 оны есдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нартай уулзаж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаа, Нэг цэгийн үйлчилгээний төв, Залуучуудын хөгжлийн төвүүдэд тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Ажлын хэсэг Нэг цэгийн үйлчилгээний төв болон Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр НҮБ-ын Хүн амын сангаас Нэг цэгийн үйлчилгээний төвд эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн багц хүлээлгэн өглөө. Мөн Хэнтий аймгийн Залуучуудын хөгжлийн төвийг жишиг төв болгоход зориулж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шаардагдах төсвийг шийдвэрлэхээр боллоо.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж албан хаагчидтай уулзаж санал солилцон цаашид салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН