Нүүр хуудасМэдээГэр хорооллын 10 мянган айлын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжиж байна

Гэр хорооллын 10 мянган айлын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Гэр хорооллын 10,000 айл өрхийн нүхэн жорлонг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийг 2021-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд дараах үе шаттайгаар явуулахаар төлөвлөөд байна.

Үүнд:

– 2021 онд- 200 айл өрх буюу нийт өрхийн 2%-

-2022 онд- 3200 айл өрх буюу нийт өрхийн 32%

– 2023 онд- 3200 айл өрх буюу нийт өрхийн 32%

– 2024 онд- 3400 айл өрх буюу нийт өрхийн 34%

Дүүргийн гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинээр суурилуулах төслийн гүйцэтгэгчээр “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооноос тус ажлыг эхлүүлж, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 18 хорооны 290 айл өрхийг хөрсний бохирдолгүй ариун цэврийн байгууламжтай болгоод байна. Дөрвөн жилийн хугацаанд 10,000 айл өрхийн нүхэн жорлонг сайжруулах төсөл хэрэгжсэнээр 1 хорооноос жилд дунджаар 100-110 айл өрх, 4 жилийн хугацаанд 400 орчим айл өрх уг төсөлд хамрагдсан байна.

MNS5924:2015 стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг барих замаар 10000 айл өрхийн нүхэн жорлонг шинэчилснээр 1 жилд 10,000 айл өрхийн 180,000 тонн, 4 жилд 10,000 айл өрхийн 720,000 тонн бохир усыг хөрсөнд нэвчүүлэхгүй байх тооцоо судалгаа гарсан.

Цаашид дүүргийнхээ нутаг дэвсгэрт хөрсний бохирдол үүсгэдэг уламжлалт нүхэн жорлонгийн тоог нэмэгдүүлэхгүйгээр айл өрхүүдээ соруулдаг ариун цэврийн байгууламжтай болгох зорилтыг тавьж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН