Нүүр хуудасЯрилцлагаГ.Майцэцэг: Бидний үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцсыг экспортод гаргавал вакцин болгох ч боломж байна

Г.Майцэцэг: Бидний үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцсыг экспортод гаргавал вакцин болгох ч боломж байна

Коронавирусийн цар тахлын энэ үед Засгийн газраас гаргасан шийдвэр ААН-үүдэд хэрхэн дэмжлэг болж чадаж байгаа эсэх асуудлаар ‘Exclusive’ компанийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа. 

Өдрийн мэнд ! Коронавирусийн цар тахлаас шалтгаалж эдийн засаг хүнд байна. Танай үйлдвэрийн тухайд байдал ямар байна, ЗГ-аас гаргасан шийдвэр бодит дэмжлэг болж чадаж байна уу?

М: Үнэндээ эдийн засаг хаа сайгүй хүнд байна. Засгийн газраас гаргасан 23 шийдвэрийн нэг хэсэг нь иргэд, ААН рүү чиглэсэн ч бодит дэмжлэг болж чадахгүй байна. Дэлхийн бусад улс орнуудын жишээг харж байхад эдийн засгаа эргэлтэд оруулахын тулд ААН-үүдээ дэмжиж, зээлийг нь царцааж байх жишээтэй. Гэтэл манай улсад зээлийн хүүг нь хойшлуулж байгаа нь / зарим банкууд тодорхой шийдвэр одоог хүртэл гаргаагүй байна/ зарим талаараа чамлалттай байна. Заримдаа Засгийн газраас гаргасан дээрх шийдвэр түр аргацаасан, янз үзээд байгаа юм шиг санагдах боллоо.

Танай үйлдвэрийнхэн  ямар үйлдвэрлэл эрхэлж байна вэ?

М: Цар тахал болохоос өмнө хөөцөлдөж байж эмч, эмнэлгийнхний өмсөх хамгаалалтын хувцасны стандартыг батлуулж авсан.  Энэ бол Монгол улсад батлагдсан дэлхийн стандарт юм. Тиймээс энэ дагуу манайхан  үйлдвэрлэлээ явуулж байна. Ер нь аливаа бизнес гэдэг бол зах зээлийнхээ эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж хийгддэг. Тэгэхээр би ч бай, та ч бай , бид бүгд энэ цаг үетэйгээ зохицож амьдрахаас өөр арагагүй.

Хамгаалалтын хувцасны стандартаа батлуулсан бол гадагшаа гаргаж чадаж байгаа юм уу ? Яг ямар асуудал тулгарч байна вэ?

М: Монголын зах зээл бол жижигхэн. Тэгэхээр коронавирусийн цар тахлын үед экспортод ноос, ноолуур, арьс шир гаргах боломж тун хомс.  Харин халдвар тархсан улс орнуудад хамгаалалтын хувцас хэрэгсэл хамгийн их эрэлттэй байна. Тийм учраас үйлдвэрлэсэн хамгаалалтын хувцаснуудаа экспортод гаргах гэхлээр хатуу хөл хорио тогтоосон, онцгой байдлын үед тээвэрлэлт хэрхэн яаж хийгдэх нь тодорхойгүй , гарц шийдэл алга. Тиймээс үйлдвэрлэл эрхлэгчид, ААН-үүд  төртэйгөө энэ чиглэлд хамтарч бодлого гаргах шаардлагатай байгааг онцолж хэлмээр байх юм. Жишээлбэл манай хойд хөрш ОХУ-д халдвар их тархаж, байдал хүнд байна. Тэдэнд хамгаалалтын хувцас нийлүүлэлт хэрэгтэй байгаа нь үнэн. Тэгэхээр бид дотооддоо үйлдвэрлэчихээд байгаа энэ бүтээгдэхүүнээ хөрш орондоо нийлүүлж чадвал, бүр цаашилбал бартераар  нийлүүлж, оронд нь вакцин болгох ч боломж байгаа. Өөрөөр хэлбэл бид оёсон хамгаалалтын хувцас хэрэглэлээ вакцинаар солих боломж байсаар байна. Энэ тохиолдолд Монгол улсын нэр гарахаас Майцэцэг гэдэг хувь хүнтэй ямар ч хамааралгүй юм. Ийм л учраас эдийн засаг хүндэрсэн энэ үед  бид хүчээ нөөж,  төр нь  дэмжээд өгвөл бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах хэрэгтэй байна. Энэ мэт байдлаар аливааг өөдрөгөөр хараад, болгохын төлөө бид үйлдвэрлэж л  байна.

Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН