Нүүр хуудасМэдээДайнаас зугтан эх орноосоо дүрвэсэн иргэддээ энэ өвлийг гадаадад өнгөрөөхийг Украины эрх...

Дайнаас зугтан эх орноосоо дүрвэсэн иргэддээ энэ өвлийг гадаадад өнгөрөөхийг Украины эрх баригчид зөвлөжээ

Оросын талаас тус улсын эрчим хүчний дэд бүтцийг бөмбөгдөж, устгах ажиллагаа явуулж байгаатай холбоотой ийм зөвлөмж өгсөн байна.

“Би иргэддээ битгий буцаж ир гэж хэлмээр байна. Бидэнд энэ өвлийг тэсэж давах нь маш чухал болоод байна” гэж Украины засгийн газрын шадар сайд Ирина Верещук өчигдөр үндэсний телевизээр ярихдаа хэлжээ.

Украины эрчим хүчний системийн 40 хүртэл хувь Оросын агаарын цохилтын улмаас гэмтэж, сүйрсэн тухай Киевийн эрх баригчид мэдээлж байгаа.

Хэрвээ гадаадад дүрвэсэн иргэд эх орондоо буцаж ирвэл эрчим хүчний систем нь ачааллаа даах боломжгүй болохыг Верещук сайд анхааруулсан юм. Одоогоор Украин даяар нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна.

Нийслэл Киев хотыг оролцуулаад нийт 10 бүс нутагт цахилгааны хязгаарлалт тогтоосныг Украины эрчим хүчний түгээлтийг хариуцдаг Укрэнерго компани энэ долоо хоногийн эхээр мэдээлжээ.

Эх сурвалж: Aljazeera

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН