7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 18:39:12
Нүүр хуудасМэдээДарханд 2-5 насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Дарханд 2-5 насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд бага насны гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогч З хүүхдийн ээж цэцэрлэгт ажилдаг бөгөөд хүүхдүүдээ орхиод ажилдаа явсан хойгуур энэхүү харамсалтай явдал тохиолджээ. Хүүхдүүдийг харах хүнгүй учир ээж нь гэртээ цоожлоод явсан хойгуур гэрийнх нь угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж, гоожин шалнаас 2.5 см тунасан байдалтай байсан байна.

Хөл хорио тогтоосон энэ үед тус аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгч Д нь ажилчдаа дуудаж, байгууллагынхаа 50 жилийн ойн концертийг бэлдсэн гэх мэдээлэл байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН