21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:00:53
Нүүр хуудас Мэдээ ДАШТ-ээс Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

ДАШТ-ээс Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн барилдаанууд боллоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, “Жем” интернэшнл компаний бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн юм.

Дэлхийн аваргын эхний хоёр өдрийн байдлаар манай шигшээ баг хоёр хүрэл, хоёр шагналт  байр эзэлснээр 118 орноос VI байрт жагсаж байна.

Ё.Басхүү эхний тойрогтоо Коста Рикагийн Иан Санчо Чинчилаг ялсан бол хоёрдугаар тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгудыг ялсан юм. Гуравдугаар тойрогт Оросын Мурад Чопановыг ялж хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы Жоширо Марүямад ялагдсан.

Харин дагах барилдаанд Францын Килиан ле Блучийг ялсан бол хүрэл медалийн төлөө Казахстаны Йелдос Жумакановыг ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар нар хүч үзэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН