2 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 02:32:18
Нүүр хуудас Мэдээ Дугаарын хязгаарлалт буюу Зуны бүсчлэл

Дугаарын хязгаарлалт буюу Зуны бүсчлэл

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн.

Мөн дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон.

Энэ дагуу өчигдрөөс буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжлээ.

Харин Замын цагдаагийн гүүрийг барих бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Иймээс дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчилнэ гэдгийг ЗЦА-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН