7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:24:48
Нүүр хуудасМэдээДундговь аймагт эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг анх удаа хийлээ

Дундговь аймагт эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг анх удаа хийлээ

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд болон мэс заслын эмч нарын баг өндгөвчний дурангийн мэс заслыг аймагтаа анх удаа амжилттай хийжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Францын “Аксион Монгол” нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2016 онд тус аймгийн Нэгдсэн эмнэлэг дурангийн мэс заслын тоног төхөөрөмжтэй болж, эмч нараа сургаж, дадлагажуулснаас хойш цөсний хагалгааг дурангаар хийдэг болсон. 

Харин эмэгтэйчүүдийн хагалгааг хийдэггүй байсан бол анх удаа 4,5х3 см хэмжээтэй өндгөвчний уйланхайг дурангаар авах мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна. Хагалгааны багт эмч М.Одонбаяр, Б.Мөнхтуяа, М.Гантулга, мэс заслын эмч Э.Энхзоригт, Т.Шинэбаяр, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, С.Мөнхзул, Д.Түвшинтөгс, сувилагч О.Булганмаа, Б.Лхагвацэрэн нар ажиллажээ. Хагалгааны явцад ямар нэг бэрхшээл гараагүй бөгөөд цаашид ийм хагалгааг орон нутагтаа хийх бүрэн боломжтой гэдгийг залуу эмч нар илэрхийллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН