16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 09:27:38
Нүүр хуудасМэдээДундговь аймагт 3 хайрцаг, Хан-Уул дүүрэгт 3 тун вакциныг устгалд орууллаа

Дундговь аймагт 3 хайрцаг, Хан-Уул дүүрэгт 3 тун вакциныг устгалд орууллаа

Энэ сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавируст халдвар /ковид-19/-ын эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатан, 05 дугаар сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ.

Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй бөгөөд вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн/тунг хүн ирээгүй, задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН