Нүүр хуудасМэдээДуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр энэ тухайгаа “Олон жил хүсэн хүлээсэн мөч минь биеллээ олж, бие даасан анхны “Сайхан ч юм даа” тоглолтоо та бүхэндээ хүргэхээр ажилдаа орлоо.

Эх орон, ээж аав, хайр сэтгэл гээд хүний амьдралын бүх л гэрэл гэгээг дуулан та бүхэндээ хүргэж, одоо шалгалтаа өгөхөд бэлэн болжээ.

Ундрал миний бие баг хамт олныхоо хамтаар бүхий л хүчээ дайчлан хичээж гайхалтай тоглолт хүргэх болно оо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.

“Сайхан ч юм даа” тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болно.

Тоглолтын тасалбарыг цахимаар: Ticket.mn

биет талсалбарыг:

  • Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
  • Shangri la mall B1 давхар М trip
  • Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
  • Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол, Номин Юнайтед, Номин Макро салбарууд/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН