Олон улсаар аялж байгаа бичлэгээ Youtube-д тавьж, улс орны амьдралд ордог аялагч Б.Мөнхцэлмэгийн Youtube сувгийг нэгдүгээр сарын гуравны өдөр юүтүбийн дүрэм ноцтой зөрчсөн гэж үзээд сувгийг нь хаасан билээ. 114000 хүний дэмжигчтэй болчихсон байсан суваг хаагдаж буцааж сэргээхээр мэйл бичсэнээ өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдсэн.
Харин өнөөдөр өөрийн шинэ юүтүүб сувгаа нээжээ. Тэрээр, “Хуучин юүтүүб хаяг минь дахин нээгдэхгүй болсон тул Tselmeg Vlog фэйсбүүкийн пэйж болон шинээр нээсэн @TselmegVlog юүтүүб хаягтаа бүтэн бичлэгүүдээ оруулаад явахаар боллоо. Ингээд бүх зүйл дахин тэгээс эхэлнэ Шинэ юүтүүб маань дахин хаагдах эрсдэлтэй тул та бүхэн дээрх фейсбүүк хуудсыг минь заавал дагаарай. Энэхүү пэйжид урт бичлэгүүдээ оруулахаас гадна зарим улс орноос лайв хийж тухайн улсын иргэдтэй шууд уулзуулна. За ингээд тун удахгүй аль ч улсын амьдрал дунд хамтдаа орцгооё” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ