Нүүр хуудасМэдээДэлхийн Банк: Агаарын тээвэр, салбарын зохицуулалтын асуудлууд Монголынаялал жуулчлалын салбарын хамгийн том...

Дэлхийн Банк: Агаарын тээвэр, салбарын зохицуулалтын асуудлууд Монголынаялал жуулчлалын салбарын хамгийн том бэрхшээлүүдийн нэг

Монгол улсын хувьд жуулчдыг татах онцлог ихтэй, тус салбар цаашид одоогийнхоосоо хөгжих боломж ихтэй ч агаарын тээвэр, салбарын уялдаа холбоо зохицуулалтанд гол бэрхшээл тулгарч байна хэмээн Дэлхийн Банкнаас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаарх шинэ судалгаанд дурджээ.

КОВИД-19 цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь сэдэвтэй уг судалгаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэл, түүний эрх зүйн зохицуулалтын орчин, бодлогын хувилбаруудыг өгөгдөлдсуурилсан эдийн засгийн загварчлалын арга барилд үндэслэн шинжилжээ.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд Менежер Андрей Михнев хэлэхдээ “КОВИД-19 цар тахал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Тус салбар цаашид хөгжих нөөц бололцоо их байгаа бөгөөд байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй. Энэхүү шинэ судалгаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Засгийн газарт туслах зорилготой юм” гэв.

Аялал жуулчлал нь Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулж, 2019 оны байдлаар ДНБ-ий 7.2%, нийт экспортын 6.8%, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6%-ийг бүрдүүлж байсан байна. Монголын аялал жуулчлалын салбар 2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас уналтанд орохоосоо өмнө 2019 онд хамгийн сайн гүйцэтгэлтэй байв. Евро-Азийн бүс нутгийн төстэй орнууд болон газарзүйн онцлог болон/эсвэл санал болгож буй аялал жуулчлалын бүтээгдэхүүнээрээ ижил төстэй Евро-Азийн бус бусад орнуудтай харьцуулахад Монгол улс сүүлийн арван жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна. Монгол Улсын хувьд амралт зугаалгын аялал жуулчлал өргөжин тэлж, бизнесийн аялал буурсан хэдий ч Монгол Улсад амралт зугаалгаар ирсэн жуулчид бусад ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага хугацааг зарцуулсан байна.

Засгийн газар тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол Улсыг “нүүдэлчдийн соёл, аялал жуулчлалын олон улсын зорих газар” болгох зорилт дэвшүүлсэн. Үүний тулд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхээс өмнө хамгийн өндөр үнэ цэнэтэй зах зээл, сегментүүдийг эрэмбэлэх шаардлагатай байж болох юм хэмээн тус тайланд онцолжээ.

2021 оны эхээр аялал жуулчлалын компаниудын дунд явуулсан аж ахуйн нэгжийн судалгаанд дурдсанаар дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө нөөц дутагдалтай, агаарын тээврийн протекционист (хамгаалах) бодлого баримталсан нь салбарын хөгжлийг сааруулж байгаа ажээ. Цаашилбал салбарын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бол маркетингийн төвлөрсөн дэмжлэг, үндэсний аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, уялдаа холбоо дутагдалтай зэрэг бодлого, салбарын уялдаа холбоо, зохицуулалтын асуудал болохыг аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид хөнджээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ хэлэхдээ: “КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдлыг хүлээж, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 1,600 орчим аж ахуйн нэгжүүд, 88 мянган ажлын байр эрсдэлд орж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, чадвартай, мэргэшсэн хүний нөөцөө хэрхэн хадгалж үлдэх зэрэг өмнө нь тулгарч байгаагүй хүнд нөхцөл байдалтай бид нүүр тулаад байна. Аялал жуулчлалын салбараа хурдан хугацаанд сэргээх стратегийг нэн даруй батлан хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа энэ цаг үед Дэлхийн Банкнаас аялал жуулчлалын салбарт хийсэн цогц судалгаа нь цаг үеийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж, оновчтой шийдвэр гаргахад ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН