Нүүр хуудасМэдээДэлхийн цомын тэмцээнээс эмэгтэй боксчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль...

Дэлхийн цомын тэмцээнээс эмэгтэй боксчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

Герман улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын охидуудаас 3 цом, 3 алтан медалийн эзэд тодорлоо.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 54 кг жинд Э.Мичидмаа, 57 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртлээ. Харин шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа тус тэмцээний шилдэг техниктэй тамирчнаар тодорсон бол залуу тамирчин Н.Оюун-Эрдэнэ хүрэл медаль авсан байна.

Эрэгтэй тамирчдаас 56 кг-д ОУХМ Х.Энх-Амар болон 52 кг жинд залуу тамирчин Л.Даваадорж нар Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль хүртлээ. Мөн О.Тулга, Т.Энхтөр дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн эзэд болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН