Шатар бол хоёр хүн хоорондын тоглодог хөлөгт тоглоом билээ. Оюун ухаан авхаалж самбаа ихээхэн шаардах энэ спорт өдгөө дэлхийн хэмжээнд хүртлээ хөгжөөд байна.
Дэлхийн шатрын 44-р олимпд монголоо төлөөлөн оролцож буй эрэгтэй эмэгтэй багууд өндөр амжилттай өрсөлдөж байна.
Эмэгтэй тамирчид 3-р өрөгт 7-д эрэмбэлэгдсэн АНУ-ын багийг “3-1” харьцаатай хожиж гайхалтай амжилт гаргаж байна. Мөн дэлхийд чансаагаараа -т ордог Казахстаны багтай тоглож “2:2” харьцаатай тэнцсэн байна.
Нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул, гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул тэнцэж, хоёрдугаар ширээнд олон улсын мастер Б.Баярмаа ялагдсан ч дөрөвдүгээр ширээнд олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул ялалт байгуулаад байна. Ингээд эмэгтэй тамирчид 162 орноос 28-р байранд жагсаад байна.
Харин эрэгтэй баг тамирчид дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн багтай “2:2” харьцаатай тэнцэж тун амжилттай тоглож байна.
Нэгдүгээр ширээнд цагаанаар Дэлхийн шатрын таван удаагийн аварга, дэлхийн чансааг сүүлийн 10 жил тасралтгүй тэргүүлж буй их мастер Магнус Карлсентай Монгол Улсын аварга, их мастер Д.Батсүрэн хараар тоглож ялагдсан юм. Харин 2 болон 3-р ширээнд их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн нар тэнцэж, 4-р ширээнд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ хожсоноор, манай эрэгтэй баг дэлхийн 188 багаас 45-рт бичигдээд байна.