Нүүр хуудасМэдээДэлхий даяар нийтдээ 18800 хүн коронавирусын халдвараар нас барлаа

Дэлхий даяар нийтдээ 18800 хүн коронавирусын халдвараар нас барлаа

Коронавируст халдварын улмаас дэлхий даяар нэг өдөрт анх удаа хоёр мянгаас дээш буюу 2286 хүн нас барж нийт нас барагсдын тоо 18’800 боллоо. Мөн 41’873 шинэ тохиолдол илэрснээр нийт 420’718 хүн халдвар авч, 108’323 хүн эдгээд байна. 

Нэг өдөрт халдварын хамгийн их тохиолдол илэрсэн улсууд:

  • АНУ – 9624
  • Испани – 6922
  • Итали – 5249
  • Герман – 3930
  • Франц – 2448
  • Иран – 1762
  • Их Британи – 1427
  • Швейцар – 1082

Нэг өдөрт халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Итали – 743. 
  • Испани – 680
  • Франц – 240
  • АНУ- 142
  • Их Британи – 87
  • Нидерланд – 63

Италид нийт нас барагсдын тоо 6820 болсон нь Хятадад нас барсан тооноос хоёр дахин их юм. Шинээр 

  • Ливи
  • Лаос

улсад халдварын анхны тохиолдол илэрч

  • Сауди Араб
  • Кабо Верде

улсад анхны нас баралт бүртгэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН