23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 22:16:15
Нүүр хуудасМэдээДЭМБ: Цар тахал оргил үедээ хүрээгүй байна

ДЭМБ: Цар тахал оргил үедээ хүрээгүй байна

Коронавирусний цар тахал оргилд үедээ хараахан хүрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Маргарет Харрис мягмар гарагт мэдэгджээ.

“Бид одоо ч гэсэн цар тахлын оргил үеийг нарийн ажиглаагүй байна” гэж ДЭМБ-ын албан ёсны төлөөлөгч онцлон хэлжээ. “Европт коронавирусний халдварын тархалтын өнөөгийн байдал “маш тодорхой бус” байна. Итали, Испанид шинээр өвчлөгсдийн тоо “бага зэрэг” буурах хандлага ажиглагдаж байгаа боловч Турк, Их Британи зэрэг бусад оронд өвчлөл нэмэгдсэн хэвээр байна” гэж тэрбээр цохон хэлсэн байна.

Коронавируст халдварт өвчний дэгдэлт 2019 оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдэж, дэлхийн олон улс оронд тархаад байгаа билээ. Халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд мэдэгдсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 1.9 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 120 мянга орчим хүн нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН